Сплин

"Сплин" цааш унших »
Багын явдал 1 /дугуй унаж сурсан нь/
8 настай байсан байхаа яг сайн санахгүй байна. Бага тэнгэрийн аманд манай эмээ лагерт гардаг байлаа. Эмээ хэдэн ач нараа дагуулаад л бага тэнгэрийн ам руу туучихна шүүү дээ зун болонгуут л. Тэнд мань мэтийн хүүхдүүдээ эмээ дээр үлдээчээд аав ээжүүд гот руу алга болоод өгнө.
"Багын явдал 1 /дугуй унаж сурсан нь/" цааш унших »
Portishead
Үнэхээр юм яриад хэрэггүй хамтлаг даа. Ойрдоо хөнгөн дуу сонсоод байсан нэг л бишээ. Буцаад гоё дуунуудаа сонсож эхэлнээ. Аа бас сая жаал The Cure сонслоо сайхан байлөө гэжжжж.
"Portishead" цааш унших »
Өнгөрсөн
Сүүлийн 2 сар амьдралын ямар ч идэвхигүй байсаар үнэндээ залхаж дууслаа. Өглөө 7 цагт босно, ингэс тэгсхийж байгаад 8 гэхэд сургууль дээр очно. Өдөр 4 гэхэд гэртээ яг ирчихсэн байна. Хоолоо иднэ, хичээлээ харсан болж тавьчихаад хар хайрцгаа асаагаад сууна... суугаад л байна. Эргүү юм шиг энэ юмны өмнө суусаар амьдрал хажуугаар урсаад л байна. Тэрийг нь мэдээд байгаа хэрнээ өөрчлөх хүсэл ч алга. Цаг хугацаа ингээд зогсчихвол амар ч юмуу гэх мэт дэмий юм бодсоор орой болно. Хичээлээ харж худлаа сууна. Энэ тэрүүгээр өрөөн дундуур хийсэн юмгүй холхиж холхиж шөнө болонгуут гэнэт ухаан орж жаахан юм хийнэ. Ингээд шөнө 2 цаг өнгөрөөд унтана. Өглөө 7 цагт босоод бүх зүйл яг эхнээсээ давтагдаад л.... Үнэн гунигийн. Уг нь энэ бүхнийг хэвийн гэж боддог байлаа. Би яагаад байгаагаа анзаараагүй байсан хэрэг...
"Өнгөрсөн" цааш унших »
stranger

"stranger" цааш унших »
гарчиг байхгүй
Хэзээ ч билээ дээ Lust Caution ахиад гарч байхаар нь үзсийн. Урд нь ч хэд хэдэн удаа үзчихсэн байсан ч гэсэн ахиж үзмээр санагдаад...
"гарчиг байхгүй" цааш унших »
Миний нөгөө хэсэг
2 сар л болж байна тэр намайг дагадаг болоод. Хүн итгэхгүйг би мэдэж байна аа. Зүгээр л тэрэнтэй байх аятайхан байдаг. Ганцаарддаггүй юм. Гэр дотор ч, гадаа ч, харанхуйд ч, өглөө эрт байсан ч тэр гэнэт гараад ирдэг.. Халзан, хөгшин, хөлөө чирч явдаг тэр. Анх эгч надад ээжийн бие муу байна гэж хэлсэн тэр өдөр над дээр ирсэн.
"Миний нөгөө хэсэг" цааш унших »
mm

Өөр ертөнц рүү 
Авч одох дурсгал минь 
Чиний ганц үнсэлт 
Өшөө юм тэнд надад хэрэггүй    by .....

Мангаа Доогийн эцсийн зүүд

Миний уншиж байсан зохиолуудаас хоёр дахь удаад гүн сэтгэгдэл үлдээж байсан зохиол. Бага байсан болохоор их хүнд бас аймар санагдаж байсан ч юмуу? мэдкүүм. Эхнийх нь Фауст байсын. Мангаа Доог 12-тойдоо уншиж байсан санагдаад байна. Дотор эвгүй оргиод л, таатай биш, эвгүй мэдрэмж... Гэсэн хэрнээ гоё. Тийм байдалтай үхвэл үхсэн хойноо ч амар тайван байж чадахгүй дэгээ.. За бичих гэсэн дотор муухай оргиод байна. Уншаагүй хүн байдгүй байлгүй дээ энийг. Бичихээ байлаа.

Эдипийн комплекс
 За хө энэ долоо хоногтоо багтаад Эдип хаан-аа үзнээ хө. Тэгэхгүй бол дууслаа. За тэгээд хичээл дээрээ Эдипийн комплекс гэж юм үздэг бөгөөд Эдип хаан нтр гэж байгаад гэнэт бичмээр санагдав энэ комплексийн тухай. Мэддэггүй хүмүүс нь мэдчихэд илүүдэхгүй байхаа. Аа бас ухамсаргүйн онолыг ч багтаачихъя. Австрийн сэтгэл судлаач Зигмунд Фройдын гол үзэл бол шалтгаангүй юм гэж байхгүй бөгөөд ухамсаргүй нь ухамсраа удирддаг гэсэн үзэл байдаг.
"Эдипийн комплекс" цааш унших »
(Нийт: 85)