
Номыг нь нэлээн хэд хоногийн өмнө уншиж дууссын. Тасархай... Цаашаа яах бол? Энэ яааааг юу болох гээд байнаааа???? гээл лаг догдлоостой уншсаан. Ном нь бол их гоё санагдсан. Нэлээн сууж чаддаг хүн бол номыг нь тасралтгүй 15 цаг суувал дуусчихна. Би тэгж удаан сууж чадахгүй болохоороо 3 шөнө тасалж уншсан. Нэг амтанд нь орчихсон бол юун унтах манатай байдаг даа, тэгээд шөнө унтахгүй байж, гэрийнхэн мэдрэлийн ядаргаанд ороод шөнө унтахаа байчлаа чи энэ тэр гээд золтой сэтгэцийн эмнэлэг явчаагүй :) Угаасаа амралт эхэлчихсэн өдөр шөнө солигдчихоод шөнө унтахаа байчаад байсын. Тэгээд сайхан дуртай дух чарайлж шөнө уншиж байхгүй юу. тэгсэн хүмүүс ойлгохгүй, сэтгэцийн өвчтөн болгож эднүүс :)
Номон дээр дурдагдсан газрууд болон барилгууд гээд бүгд жинхэнэ, бүгд баримттай байсан болохоор нь киног нь үзчихий гэж бодоод татаад байсан, татаж байгаад мартаад салгачихийн нэт-ээ. Гэх мэт асуудлаас болоод жаахан удаан татав киногоо. Урд нь киног нь яг бүтнээр нь тогтож ерөөсөө үзээгүйм. Хальт хальт үзээд өнгөрсөн. Уг нь 2006 оны кино л доо :) Харин номыг нь уншингуутаа Луврын музейн дотоод бүхий л хэсэг, Да Винчи-ийн олон бүтээлүүд, Лондонгийн сүмүүд гээд бүгдийг нь нэг дор, тэгээд бас ээдрээтэй үйл явдал дунд олж хармаар санагдаад киног нь татсан хэрэг. Номыг нь бол уншууштай. Харин кино нь нэг их гоё санагдсангүй шив. Зураг авалт хийсэн газрууд нь гоё болохоос биш ном шигээ бүрэн дүүрэн, ойлгомжтой биш болсон санагдав. Тэрнээс биш жүжигчдийн сонголт, жүжиглэлт, дүрслэл, график энэ тэр нь бол их сайн болсон санагдсан. Жишээ нь тэр cryptex-ын кодыг буруу оруулбал дотор нь байгаа папирус цаас яаж устах вэ? гэдгийг дүрсэлсэн нь, мөн сүүл хэсэгт гардаг Том Хэнкс Ньютоны бунхан-ыг санаандаа төсөөлж байгаа энэ тэр үнэн гоё :D
Нэлээд олон талын мэдээлэл авч, над мэт шиг уран зураг гэх мэт юмс сонирхдог хүнд бол сонирхолтой л санагдсан. Гэхдээ нэг жаахан муу тал нь Христ-ыг мэддэггүй хүмүүст нэлээн буруу мэдээлэл өгөхөөр байна билээ. Христ-ын олон урсгал, тэдгээр нь сайн муу олон янз байдаг гэдгийг ер нь мэдэх хүн ховор байх. Ядаж л аль нь зөв урсгал вэ гэдгийг тэр болгон мэддэггүй. Харин энийг уншчихвал ерөөсөө Христүүд чинь аймар харгис нөхдүүд байдаг юм байна, тэр Библи нь худлаа түүх юм байна гэж бодохоор юм билээ. Яагаад гэхээр Библийг худал гэж баталгаажуулж байгаа баримтууд нь их нууцлаг, тэгээд сонирхолтой илрээд байгаа юм. Зохиол ч гэсэн би хүртэл эргэлзэв :P
За тэгээд үзэж яваад юу гэж зүгээр байхав нэг дүрд нь дурлаад хаясоон :P Энэ бичлэгээс үзээрэй. Яады этгээд хачин хүн сонирхдог л байгааз кккк. Энэ гэхдээ аймар өөрийгөө тамладаг хэсэг л дээ. Гэхдээ бүх бие нь харагдаж байгаа нь гол байгаам лол.


Сэтгэгдэлүүд:
bi kinog n uzej bsn ghdee bas l barag 2jil ungurchij,,, martchij zarim hesgiin,,, nomiin tgl ynshimaar yum bna..
deer neg awah gesnee bolitsiin awch ynshidag hergee
angels and demons ni 4-r sard release hiih um gsn... zohioliin daraallaaraa bol da vinci codees omno bichigdsen sanagdjiina gehdee nadaa neeh taalagdadguimaa oniin zohioluud...
Сэтгэгдэл үлдээх: