Гэрээсээ гарахгүй байхаар кино үзэж, ном уншихаас өөр юм хийдгүйм байна өө. Ойрд үзсэн нэлээн хэдэн кино байгаам хэдхээнийг нь биччий.
1. Miss Pettigrew lives for a day

Энэ киноны үйл явдал 1930-аад оны сүүлээр Лондон хотод өрнөх бөгөөд америк жүжигчин бүсгүй ба түүний туслахын хөгжил, гуниг, адал явдал дүүрэн нэг өдрийг харуулдаг. Нэг тийм хөөрхөн, хөнгөхөн хайрын тухай дажгүй кино байв. 30аад оны хувцасны стилл гээд л үзүүштэй л юм билээ загвар нтр сонирхдог хүнд бол. Тэгээд ер нь эмэгтэй хүн нэр төрөө их боддым шигээ энийг үзсэн чинь. Тэр америк жүжигчин хүүхэн Pettigrew гээд шинэ туслахдаа хэлж байгаам: Би өглөө босох бүртээ өөртөө одоо байгаа бүхнээ яаж алдахгүй байхуу, яаж хүмүүст зөвт байдлаар харагдахуу? Нэр хүндгүй л бол, одоо байгаа бүхэн алга болчуул би шууд гудамжинд хөөгдөж гарна шдээ гэдгээ өөртөө байнга сануулдаг гэж хэлж байгаам. Гэхдээ конце концов хайртай хүнээ сонгоод хамт L.A явдийм л даа хэхэ.
2. La vie en Rose

За энэ бол Францын бараг домог гэж хэлж болохоор дуучин Edith Piaf-ын тухай документари гэх юмуу даа? Лайтай шүү дуунууд нь :)Хүндхэн байдлаар нас барсым байна лээ. Гол дүрийн Пиафын дүрийг бүтээсэн хүүхэн Оскараас билүү Алтан бөмбөрцөгөөс ч билүү шилдэг эмэгтэй гол дүр авсан. Бас л үзэхэд дажгүй кино, бараг заавал үзэхэд ч гэмгүй.
3. Push

Нэг тийм давгүй ч гэхүүдээ кино. Үзэхэд нэхх уйдахгүй, гэхдээ миний дургүй нөгөө нэг баахан хийсвэрлэл, байдаггүй бодит бус зүйлүүдийг агуулсан. Юу вэ гэхээр энгийн хүмүүсээс өөр, онцгой авьяастай төрсөн хүмүүсийн тухай, хоорондын тэмцэл гэхиймуудаа тиймэрхүү юмны тухай гардаг. Онцгой абилити нь юув гэхээр хүнд урд нь болж байгаагүй зүйлийг нь байсан мэтээр төсөөлүүлж ятгаж чаддаг ятгагчид, аливааг урьдчилан харж чаддаг бас хэсэг хүмүүс, аан тэгээд үнэрлэгчид буюу юмыг үнэрээр нь хаана байгааг нь хаана байсныг нь хэлж чаддаг гэх мэт хүмүүс байна. тэгээд эднүүс хоорондоо нэг юм булаацалдаал байлдаад л, нэгнийгээ алкаад бөөн юм болдийн. Гол дүрд нь Дакота Фаннинг гээд охин тоглосон, их том болсон байна лээ.
Dakota Fanning/bagadaa/

4. He's just not that into you

За энэ бол их дажгүй кино. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа, гэр бүлийн харилцаа нтр гэх мэт нэг тийм хөөрхөн кино байв. үзүүштэй.
Бас зөндөө олон мэддэг жүжигчин байсан болоод тэр үү их л гоё санагдав :)


Сэтгэгдэлүүд:
dajgui kinonyd uzsen bna,, bi bas ene Push-g neg uzii gej bodool yawaaan
Сэтгэгдэл үлдээх: