Сэтгэгдэл

Зүгээр л би юу мэдэрдэгээ л бичмээр санагдлаа. Юу мэдэрдэгээ гэх нь бас хаашаа ч юм... Миний төсөөлөл бодол ийм байна гэж хэлэх гэсэн ч байх?

Ойрд энэ Владимир Набоковын зохиолуудыг жаахан хараад... /олонг биш л дээ/
Ер нь их зоригтой байжээ. Ахын хэлсэнээр "хүн өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй" бодол хүслүүдийг нэлээн сайн гаргадаг ч юм шиг. Бүхий л бүтээлийг нь уншаагүй болохоор ингэж солиорч, ерөнхий дүгнэлт хийж болж байгаа үгүйг мэдэхгүй л юм. Ямартай ч Лолита бол түүнийг анх алдартай болгосон, чангахан бүтээл нь гэдгийг та мэднэ байх.
Хойд эцэг нь насанд хүрээгүй дагавар охиндоо дурлаад.......... гэх мэт үйл явдлууд өрнөдөг.

Харин өөр нэг бүтээл дээрээ ах дүү хүмүүсийн хооронд сексийн харилцаа байж болох юм гэдгийг харуулчихсан байх жишээтэй. Ах дүү 2 секс хийдэг... Одоо ч энэ асуудлыг байж болохгүй гэж үздэг байтал нөхөр тэр үед байлгаад биччихсэн байдаг. Гэхдээ тэр нь зүгээр нэг секс биш үнэхээр гал халуун дурлал байсан.

Аюурзанын "Шүтэн бишрэгч" гээд зохиол дээр гол залуу маань нэг зохиолчийн зохиолуудад орчихдог. Тэр нь Набоков байсан санагдаад байна. Тийм ч болохоор Набоков нүдэнд учиргүй туссан байх л даа.
Тэгсэн чинь Шүтэн бишрэгч-ийг уншихад төсөөлж мэдэрч байсан мэдрэмж энэ Набоковын бас нэг зохиолыг уншсан чинь яг тэр чигээрээ мэдрэгдэж нтр. Тэгснээ Набоковын яг тэр зохиолыг уншиж байхад Достоевскийн "Цагаан шөнө" ч бодогдоод байх шиг хаха юу ч болоод байсан бүү мэд. Нэг тийм холион бантан, гэхдээ гоё бантан хэсэгтээ зуурчихав хөөрхий.

Гэхдээ л энэ бүхнийг уншиж байхад цаанаа л бүрхэг байсаан. манантай мэдрэмж гэхиймуу хаашаам дээ? Аюурзанын шүлгүүд дээр Тверийн Бульвараа санасан, дүрэлсэн дүрслэлүүд гардаг даа, тэднүүсийг эь би хэт хүлээгээд авциймуу? нэг тийм жихүүэ салхи үлээсэн гудамж сандал л нүдэнд харагдаад байдаг хэхэ.

Солиорол дуусаа.

Сэтгэгдэлүүд:

1. lucy (зочин) | 2009-11-05 16:22:09
sain uu anh udaa blogiig chine unshij bn taalagdlaa nadaa ch bas ayurzana taalagddag nabacov ch bas
2. dream | 2009-11-05 19:28:09
lucy:
3. JIooBдон | 2009-11-17 00:03:16
энэ хүн хааяа орж ирж солиорчоод гарах юмаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.